Скандиновын загасчид “Хадан хясаа”, “Боржин соёо”, “Чулуун индүү” зэрэг нэр өгсөн Хойд Атлантикийн нэгэн газарт одоогоос 111 жилийн өмнө аймшигт осол болжээ. Норвеги, Швед, Финланд, Дани, Голландын ихэнх загасчид очихоосоо айдаг тэр газар нь холоос харахад үнэхээр ч аймшигт араатны соёо шиг, эсвэл хажуугаар нь босгоод тавьчихсан индүү шиг хадан