Үндэсний сэтгүүл зүйн 105 жил, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг өнөөдөр СТӨ-нд зохион байгууллаа. Форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Монголын сэтгүүлчдийн эвлэл нь юуны өмнө “Хараат бус сэтгүүл зүйг” хөгжүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллана. Энэ байгууллагын шангийн татаж, шавийг нь