Тува дуучны тоглолт Монголд анх удаа
Барууны хөгжмийн ертөнцөд Дорнын Бьёрк хэмээн алдаршсан Тува дуучин Сайнхо Намчылакын тоглолт анх удаа Монголд энэ сарын 28-ны өдөр болно.
Тэрээр 1957 онд мэндэлсэн. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагийн үндэсний урлагийг электро хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг. 1987 оноос бие даасан уран бүтээлээ эхлүүлсэн.
- One comment
- Categories: Соёл урлаг (10)



