Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтын зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаав. Харин бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг зарим боомтод хязгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ. БНХАУ-ын иргэд, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх гадаад иргэдийг энэ хугацаанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй юм. Мөн