Ууганаа, Хишигжаргал хоёр тоонот гэрт толгой холбоод арав гаруй жилийн нүүрийг үзэж байгаа хоёр. Ууганаагийнх Говь-Алтай аймгийн Цогт суманд бог бод нийлсэн гурван зуу гаруй малтай хүнээс гуйхгүй хоёр идэхгүй боломжийн амьдарч байжээ. Харамсалтай нь 2001-2002 оны зуднаар малынхаа талыг барж нутгаасаа гарч отор нүүдэл хийж явсаар Булган аймгийн Дашинчилэнд