Аль болох олон мал сүргийн бэлчээр болъё хэмээн чинээгээрээ сунан тогтсон Борнуруу даруухан. Ар хормойг хөвөөлөн урсах горхийг Хөөвөрийн гол, энгэр бэлийг эмжин жирэлзэх горхийг Гашууны гол гэнэ. Хоёр голын айлууд “дундын өмч” ганц Борнурууныхаа ар өврийн дулаахан жалгуудын нөмрийг бараадан саахалт өвөлжөөд, зундаа хоёр тийш салж Хөөвөр Гашууны голд