Хүүгээ заазуурдсан эцэг өмнө нь таван удаа шүүхээр орж, 10 удаа эрүүлжүүлэгдэж байжээ

Баянзүрх дүүргийн V хороонд  оршин суух 46 настай Д гэгч энэ сарын 10-нд таван настай хүүхдээ заазуурдаж, биед нь хүнд гэмтэл учруулсан аймшигт хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Уг хэргийг үйлдсэн Д-д таслан сэргийлэх арга хэмжээ авч өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, Эрүүгийн хуулийн 181,3-т зааснаар хүйтэн мэс ашиглан бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрбээр хувиар ажил хийдэг байсан бөгөөд архи согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэртээ агсам тавьж, хүүхдүүдээ зоддог байжээ.  Мөн түүнчлэн сүүлийн нэг жилийн хугацаанд таван удаа шүүхээр орж, 10 удаа эрүүлжүүлэгдэж байжээ. Захиргааны арга хэмжээ авч, хоригдож байх хугацаанд ар гэрийнхэн нь гомдолгүй хэмээн батлан даалтад гаргаад авдаг байсан гэнэ.  Харин тэрбээр гарч ирснийхээ дараа ээжийг нь байхгүй хойгуур хүүхдүүдээ зоддог байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд шүүх хурал болтол нь суллахгүй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих