“Худалдаа хөгжлийн банк” юуны учир бондын мөнгө эргэлдүүлж байна

tdbm-buildingМонголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал бондын мөнгөнөөс 400 тэрбумыг арилжааны банкуудад жилийн 7,0 хувийн хүүтэй тараасан. Гэхдээ нэр бүхий дөрвөн банкинд байршуулсан. Мэдээжийн хэрэг энэ мөнгийг бүтээн байгуултад зарцуултал хадгалж бай гэж өгөөгүй, томоохон зээлээс эхлээд бичил зээлд олгож хөдөлгөөнтэй байлгах үүднээс өгсөн хэрэг.

Харин энэхүү 400 тэрбум төгрөгөөс “Худалдаа хөгжил”-д хамгийн их буюу 175 тэрбум төгрөг өгчээ. “Женко” Х.Баттулгын мэдэлд байх “Худалдаа хөгжлийн банк” эзнийхээ эрх мэдлийн дагуу ийнхүү “Чингис” бондын мөнгөнөөс 175 тэрбум төгрөг авч, түүнийхээ хүүгээс багагүй мөнгө унагааж байгаа юм байх. Учир нь “Худалдаа хөгжлийн банк” бондын мөнгөний хүүнд жилд 7,0 хувь сард 0,58 хувийн хүү л төлөх учраас хүүгийн зөрүү гэж нэг сул ашиг харагдаж байгаа биз. Мэдээжийн хэрэг энэ 400 тэрбум төгрөгийг Х.Баттулгын банкинд хадгалуулах гэж өгөөгүй гэдгийг дээр дурдсан шүү дээ.

Цаадуул нь давхар зээлдүүлнэ. Бусад салбарт хөрөнгө оруулж эргэлдүүлэхээс гадна байнгын хөдөлгөөнд байлгана гэсэн үг. Өнөөдөр банкуудын зээлийн хүү багаар бодоход сарын 1,5-1,9 зарим нь бүр 2,0 хувь гээд бодохоор хүүгийн зөрүүнээс мөнгө унах боломжтой нь ч харагдаж байгаа биз. “Худалдаа хөгжлийн банк” л гэхэд бондын мөнгөнөөс авсан 175 тэрбум төгрөгийнхөө жилийн хүүнд 12,2 тэрбумыг төлөх тооцоо гарч байгаа юм. Үүнийг бичил зээлд оруулчихаар багагүй ашиг унах тооцоог ч ажиглагчид гаргасан байна лээ.

Тэгэхээр “Худалдаа хөгжлийн банк” эзнийхээ эрх мэдлийг ашиглаж, бидний бүтээн байгуулалт хийх мөнгөнөөс багагүйг хумсалж, хүүнээс мөнгө унагахаар улайрч байна. Уг нь 175 тэрбум төгрөгийг нийгмийн бүтээн байгуулалтад зориулбал, багагүй бодит зүйлийг бий болгоно. Жишээлэхэд, 300 хүний ортой төрөх эмнэлгийг 12 тэрбум төгрөгөөр босгодог гэсэн статистик баримт бий. Тэгэхээр “Худалдаа хөгжлийн банк”-д өгсөн мөнгөөр лавтай 10 гаруй төрөх эмнэлэг барих нь. Тэгвэл 1000 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг 25-30 тэрбум төгрөгөөр босгодог аж. Тэгэхээр энэ мөнгөөр 6-8 сургууль барьж болох нь. Ийм л хэмжээний мөнгийг эрх мэдэлтнүүдийн банкинд өгч, тэднийг тэжээж байгаа буруу юм.

Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих