“Нюанс“ хамтлагийнхан урилгаар хойд хөршид тоглохоор болжээ

ДБЭТ-аас өрх тусгаарлаад удаагүй байгаа “Нюанс“ хамтлагийнхан энэ сарын 11-нд буюу маргааш хойд хөршийг зорих гэж байна.

Өнгөрсөн жилээс хойд хөршид аялан тоглож байгаа тэд ОХУ-ын Ардын жүжигчин, Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар зарим нэг хотод дахин тоглохоор болсон байна.

Тус хамтлагийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур буриадын үзэгчдэд тоглолтоо хүргээд байсан бол энэ удаа Чита муж, Забайкалский Край болон хилийн дагуух хотуудад болох бэсрэг наадамд оролцох ажээ. Түүнчлэн “Нюанс” хамтлагийнхан ирэх есдүгээр сараас ОХУ-ын Буриад, Тува, Якутад аялан тоглохоор төлөвлөсөн байна.


URL:

Сэтгэгдэл бичих