ЖОННИ ДЕП ХАЙРТАЙ БҮСГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ АРХИНААС ГАРЧЭЭ
Холливудын жүжигчин Жонни Депп хайртай бүсгүйнхээ төлөө архи, дарс уухаа огт больсон байна. Өдгөө 50 настай жүжигчин бүр “Вино үүрд” (Wino forever) гэсэн шивээстэй төдийгүй Францад усан үзмийн тариалантай аж. Гэвч 27 настай Эмбер Херд Жоннийг их ууж байна гэж шүүмжилжээ. Мөн түүнийг дахиад уувал харилцаагаа таслана гэж сүрдүүлсэн гэнэ. Эмбер Херд хэд хэдэн удаа Жонни Деппийг орхиж явсан юм. Харин Жонни Депп бүсгүйгээ ямар нэг аргаар буцааж авчирчээ. Түүнээс гадна Жонни Депп амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлж эхлээд байгаа гэнэ.

times.mn
URL:




