Иргэн Ц.Батсайхан : “Хаан” банкинд итгэнэ гэдэг чононд мах хадгалуулахтай адил юм байна

“Хаан” нэртэй банкны теллер тус бакинд хадгаламжтай   иргэн М.Мөнхнарангийн данснаас 100 гаруй сая төгрөгийг

завшсан хэрэг гарч, цагдаагийн байгууллагад шилжээд буй билээ.
Хохирогчийн хэлж буйгаар “Хаан” банк теллертээ уг ялыг үүрүүлж, хэргээс мултрах гэж буй аж.
Гэтэл үнэндээ иргэд хэн нэгэн теллерт бус “Хаан” нэртэй банкинд л итгэж, мөнгөө хадгалуулдаг тул банк л харилцагчийнхаа хохирлыг барагдуулах нь зүй билээ.
Уг асуудалтай холбогдуулан Sonin.mn сайтад хандсан  тус банкны зарим харилцагчидтай товч ярилцлаа.

Ц.Батсайхан:
Япон эзэдтэй гэх энэ компаний талаар би тун таагүй бодолтой явдаг.
Ер нь энэ компани Монголын малчдыг шулж, луйвардаж ханаагүй юм болов уу?
Нэн даруй энэ асуудлыг шийдэж, уг банкны үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх асуудлыг ярих цаг болжээ.
Ер нь ч тэгээд ний нуугүй ярихад “Хаан” банкинд итгэнэ гэдэг чононд мах хадгалуулахтай адил юм байна.

Т.Хулан:

Би энэ асуудал босмогц хадгаламжийн мөнгөө татах асуудлыг тус банкинд тавьж, шийдүүлсэн.
Миний танил 10 гаруй хүн лав ямар нэг хэлбэрээр байрлуулсан мөнгөө татсан байна билээ.
Ер нь хүмүүс “Хаан” банкнаас мөнгөө татаад, байдал нь хүндэрсэн юм биш үү?
Тус банкныхан л нуугаад байгаа болохоос.

Иргэн, аж үйлдвэрийн гавьяат ажилчин Л.Лүүрэв:

Иргэн М.Мөнхнаранд тохиолдсон явдлын талаар хэвлэлээс олж уншсан.
Энэ бол шууд хэлэхэд луйвар.
Ядарсан зүдэрсэн иргэдийнхээ мөнгийг ингээд идэж уучихаад зүгээр суугаад байгаа нь байж болшгүй зүйл.
Уг банкны удирдлага, уг хэргийг гардан үйлдсэн теллерт нэн даруй хуулийн хариуцлага оногдуулах хэрэгтэй.

Эдийн засагч н.Пүрэвбаатар:

Болсон үйл явцаас харахад “Хаан” банкинд хөндлөнгийн аудит гэж юм үнэндээ алга байна уу даа гэж бодогдсон.Танай Сонин.Мн  сайт энэ асуудлыг ярьж буй нь их цагаа олжээ.
Нэр төдий бол байдаг л биз.
Энэ бол маш ноцтой зүйл.
Ерөөс банк аудитгүй л бол харилцагчдийнхаа мөнгийг завшигдуулах зам нээлттэй болно гэсэн үг шүү дээ.
Одоо авах ёстой арга хэмжээ бол нэн даруй Монгол банкнаас “Хаан” банкинд шалгалт оруулах.
Тэгэхгүй бол иргэдийн тэрбумаар тоологдох мөнгөний хувь заяа тун хүнд байдалд орно шүү.

С.Сарнай

“Сонин мн”


URL:

Сэтгэгдэл бичих