Монгол Улсын хүн ам өнөөдөр 2.9 саяд хүрнэ

new photo

Монгол Улсын хүн ам ирэх энэ сарын 10-ний өдөр буюу өнөөдөр 2.9 саяд хүрнэ гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Манай улсын хүн ам 1988 онд хоёр сая хүрч байсан бол 25 жилийн дараа 900 мянгаар нэмэгдэх нь.

Энэ тооцоог 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн түвшин, нийгмийг үзүүлэлтэд үндэслэн хүн амын өсөлтийн хэтийн тооцоог гаргадаг бүрэлдэхүүний аргаар хийжээ. “Манай улсад 1980-1990 онд жилд 60 мянгаас дээш хүүхэд төрж байв. 1988 онд 75 мянган хүүхэд мэндэлсэн нь хамгийн олон хүүхэд төрсөн жил. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш төрөлт тогтмол буурч байснаа алтан гахай жил буюу 2007 оноос өсөж, өнгөрсөн онд 74.8 мянган хүүхэд төрлөө. 1980-аад оны хүүхдүүд одоо нөхөн үржихүйн насанд хүрснээр төрөлт эрс нэмэгдэж байгаа нь энэ. Бид 2013 оны эхний дөрвөн сарын төрөлтийн тоо, нийгмийн үзүүлэлтэд тулгуурлан долдугаар сарын эхний 10 хоногт Монгол Улс 2.9 сая хүн амтай болно гэсэн тооцоог хийсэн” гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал ярилаа.


URL:

Сэтгэгдэл бичих