“Lumino” хамтлаг энэ жил 15 нас хүрлээ

Монголын хип хоп урсгалын анхдагчдын нэг “Lumino” хамтлагийн 15  жилийн ой  тохиож байна. 15 насныхаа баярыг тохиолдуулан “Lumino” хамтлагийнхан фенүүддээ бэлэг болгон дан хуучны дуунуудаас бүрдсэн хос цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Тус цомог нь “Best of Lumino-1,2” нэртэй юм байна. Шинэ цомгоо ирэх долоо хоногт хэвлэлтэд явуулахаар болжээ.

 

Цомогт “Lumino” хамтлагийн хит бүтээлүүд орсоноороо онцлог юм. Нэг цомогт нь  15 дуу багтсан хос цомог фенүүдэд нь хамгийн гоё бэлэг байх болно гэж хамталгийн залуус үзэж байна.
Харин тус хамтлагийн шинэ уран бүтээл бэлэн болсон бөгөөд  дуугаа дүрсжүүлэх ажил үлдээд байгаа аж. Түүнчлэн цоо шинэ дуунуудаа багтаасан цомог гаргахаар ажилдаа орсон байна. Тус цомогт нь “Сэмбий” болон “Vanquish” хамтлагтай хамтарсан шинэ уран бүтээлүүд нь багтжээ.

 

А.Өлзий


URL:

Сэтгэгдэл бичих