МХЕГ-аас ботулизм монголд байхгүйг тогтоожээ
МХЕГ-аас хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөө үзүүдэг бактери Монголд орж ирээгүйг шинжилгээгээр биш харин гаалиар орж ирсэн бүтээгдэхүүнийг шүүж үзээд тогтоочихсон байна.
Манай улсын хувьд ботулизмаар бохирдсон бүтээгдэхүүн БНХАУ-аас орж ирэх магадлал өндөр гэж үзэн судалгаа шинжилгээ хийжээ.
Өчигдөр МХЕГ-аас уг бактериар бүтээгдэхүүн нь бохирдсон гэх Хятадын дөрвөн үйлдвэрээс манай улс хэзээ ямар хэмжээгээр импорт хийсэн тухай мэдээллийг Гаалийн мэдээллийн сангаас шүүлгэсэн байна. Гэтэл дээрх Хятадын компаниудаас манай улс нэг ч бүтээгдэхүүн экспортлоогүй болох нь батлагдсан гэнэ.
Ингээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас манай улсад “БОТУЛИЗМ”-аар бохирдсон бүтээгдэхүүн орж ирээгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Гэхдээ хувь хүмүүс өөрсдөө хэрэглэх гэж оруулж ирсэн байхыг үгүйсгэхгүй гэнэ.
Н.Батаа
Эх сурвалж: “new.mn“
URL: