Ямаат ууланд вансэмбэрүү нутагшуулна

4afc39e9360e9d9902f2336f12dc6900_LХовордож байгаа ургамлыг байгалийн нөхцөлд нь тармилжуулах, өсгөн үржүүлэх зорилгоор Ховд сумын Олон нуур, Рашааны мухарт ургасан вансэмбэрүүг Бөхмөрөн сумын Ямаатад үрээр тарьж ургуулахаар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааныхан ажлаа эхлээд байна.

Түргэн уулын дархан цаазат газрын нэгээхэн хэсэг болох Ямаат уул нь цоохор ирвэс, янгир ямаа, аргал угалз, халиун буга зэрэг ховор амьтдаар нэн баялаг. Эгц цавчим уул, хад асгатай, хүн бүү хэл мал очиж чаддагүй шахам тус ууланд вансэмбэрүү, бусад ховор, нэн ховор ургамлууд, алтайн сонгино зэргийг тодорхой газар сонгон сэргээн ургуулах ажлыг ирэх хавар хийх юм.
Одоогоор байгаль хамгаалагчид вансэмбэрүүгийн үр түүж эхлүүлжээ. Ямаат уул, Олон нуур хоёр нь хоорондоо 60-аад км зайтай, гадаад дотоодын жуулчид олноор очдог, Увс аймгийн үзэсгэлэнт газруудын нэг юм.

 

Увс аймаг Б.Батхүү montsame


URL:

Сэтгэгдэл бичих