“Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр болно

“Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр болно

“Herub” энтертайнментийн бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Өргөө” кинотеатрт болох гэж байна.

Хүмүүний хайр сэтгэл, амьдралын хатуу үнэн хийгээд уярал ухаарал, уучлал энэрэл бүхнийг нэгэн дор харуулах энэхүү кинонд олны танил, авьяаслаг уран бүтээлчид тоглосон байна.

Тус киноны ерөнхий найруулагчаар С.Баттулга ажилласан бөгөөд “Голланд сарнай” түүний найруулсан найм дахь кино аж.

Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, МУГЖ Ж.Оюундарь, Ц.Алтанцэцэг, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Мишээл нарын чадварлаг жүжигчид амилуулсан “Голланд сарнай” киноны хоёр дуу хэдийн үзэгч, сонсогчдын хүртээл болсон.

Тухайлбал, уг киноны “Надад үлдсэнгүй” нэртэй дууг “Sweetymotion” хамтлагийн экс гишүүн Т.Солонго, харин нөгөө дууг нь “Universe best songs-2012” наадмын шилдэг оролцогч Б.Солонго дуулжээ.

Ийн сонирхолтой адал явдлаар дүүрэн өрнөх “Голланд сарнай” уянгын драмын кино үзэгчдийн хүртээл болоход хэдхэн цаг дутуу байна.

Хүний сэтгэлийн өнгө, зүрхний гүнд орших нууцлаг атлаа өвөрмөц сайхан ертөнцийг тэр чигт нь багтаасан “Голланд сарнай” киноны нээлт өнөөдөр 16.00 цагт болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.