“Домог” чуулгынхан язгуур урлагийн “Дэлхийн аварга” боллоо

“Домог” чуулгынхан язгуур урлагийн “Дэлхийн аварга” боллоо

Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Домог” чуулгынхан Гран при шагнал хүртэн дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн боллоо.

“Домог” чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн “Домог” хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтсан байна. Түүнчлэн “Домог” хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөж Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цом гардав.

Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ.

Энэхүү уралдаанд 24 орны 98 хамтлаг оролцсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих