У.Мөнх-эрдэнэ, З.Энхзориг нарын хооронд сорил хийнэ

527-1378434451untitledКасахстаны Алтматы хотод сарын дараа  насанд хүрэгчдийн ДАШТ  тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох баг тамирчид урьдчилсан байдлаар тодроод байна.
64 кг-ийн жинд гавъяат тамирчин У.Мөнх-эрдэнэ, олон улсын хэмжээний мастер З.Энхзориг нарын хэн нь явах гэсэн асуулт спорт сонирхогчдын дунд үлдсэн юм.
Тэгвэл хоёр тамирчны хооронд энэ сарын дундуур сорил хийхээр болжээ. Уг нь улсын аваргад түрүүлсэн тамирчин ДАШТ-нд орох эрхтэй байдаг ч Монголын боксын холбооноос  У.Мөнх-эрдэнэ, З.Энхзориг нарын хооронд сорил хийх нь зүйн хэрэг гэж үзжээ.
У.Мөнх-эрдэнийн хувьд сорил хийхгүй гэж мэдэгдэж байсан ч холбооны гаргасан шийдвэрийг ийнхүү дагахаар болсон байна.
Б.Оргил
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих