МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, дуучин Заяа нарын зургаас

944488_604829892884880_513000721_nМҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн царайлаг нэвтрүүлэгчдийн халааг үргэлжүүлж буй Д.Одзаяа сүүлийн жил гаруйн хугацаанд үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр орой бүр уулзах болсон.

Үндэсний хэмжээний телевизэд нэвтрүүлэгч хийх болсон тэрбээр 2011 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн байна. Телевизийн нэвтрүүлэгчээр ажлынхаа гарааг эхлүүлээд байгаа Одзаяа саяхнаас сургуулийнхаа сэтгүүлчийн ангид суралцаж байгаа гэнэ.

Өдгөө нэвтрүүлэгч бүсгүй “Нэгэн зүгт” хамтлагийн гишүүн Заяатай хамт амьдраад багагүй хугацааг үдэж, сүйн бөгжөө солилцсон нь тэд эхнэр, нөхөр болж буйн баталгаа болжээ. Дуучин Заяа энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бөгж солилцсон зургаа байршуулж, “Чамдаа хязгааргүй их хайртай” хэмээн бичиж, найз бүсгүйдээ хайр сэтгэлээ илэрхийлсэн байсан төдийгүй Хайртай гэх үгийг харамгүй хэлдэг гэнэ лээ. Дашрамд дуулгахад, Заяа дуучин Эгшиглэнтэй үерхэж, хамт амьдарч байсан гэдэг.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих