“Петровис”-ийн шатахуун дууссан уу, эсвэл үнээ нэмэх арга уу

Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нефть импортлогчдыг Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас лицензийг нь хураах хэмжээний

арга хэмжээ авна шүү гэсэн хатуухан анхааруулга өгсөний дараа шатахууныхаа үнийг өчигдрөөс эхлэн 30 төгрөгөөр бууруулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой тэд шатахууныхаа үнийг литр тутамд 80 төгрөгөөр нэмсэн билээ. Харин түүний өмнөх долоо хоногт газрын тосны 70 жилийн ойг тохиолдуулан шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр хямдруулаад долоо ч хонолгүй дахин 80 төгрөгөөр нэмсэн байсан нь энэ юм. Нефть инпортлогчид үүнийгээ ОХУ-аас газрын тосны экспортоо энэ сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласантай холбон тайлбарлаж байсан. Шатахууны үнэ 30 төгрөгөөр буурсанаар хуучин хэвэндээ буюу өмнө нь худалдаалагдаж байсан үнэдээ очиж байгаа хэрэг юм.
Гэтэл өнөөдөр “Петровис” зэрэг зарим компаниын ШТС-ууд бензин дуусссан гэх шалтгаанаар хэрэглэгчдэд үйлчлэхгүй байгаа аж. Газрын тосны газраас өмнө нь хэдэн сарын шатахууны нөөц байгаа хэмээн мэдээлэл хийж байсан. Дээрх компаний шатахуун дууссан эсэх талаар Газрын тосны газрын удирдлагуудаас тодруулахаар холбогдоход Монгол Улсын ерөнхий сайдтай хамт хөдөө орон нутгаар явж байгаа учир мэдээлэл өгөх хүн байхгүй гэсэн хариу авлаа. ЭБЭХЯ-аас ч энэ талаар мэдээлэл өгөх хүн. “Петровис” компанийн шатахуун дууссан уу эсвэл үнээ нэмэх гэж ийм арга хэрэглэсэн үү гэдэг нь одоогоор тодорхой биш байна.
Энэ талаар петровисийн ажилтан одоогоор манай шатахуун борлуулалт хэвийн явагдаж байгаа. Харин дизель түлшийг зөвхөн карттай хүмүүсдээ олгож буй нь үнэн. ОХУ газрын тосны зарим бүтээгдэхүүний хомсдолыг арилгах зорилгоор экпортдоо хориг тавьсан. Тэгэхдээ Дундад азийн орнууд болоод Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэж мэдэгдэж байсан боловч одоогийн байдлаар дизель түлшний нийлүүлэлт 67 хувиар буурсан. Тиймээс манай компани өнөөдрөөс зөвхөн карттай хүмүүсдээ дизель түлш олгохоор болсон гэлээ.
Д.Гэрэлхүү
asu

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.