Солонгос сериалын эсрэг суулт зарлаж байна… Дэмжиж оролцоцгооё!!

“Хэдэн жилийн өмнө Солонгосын одод гэгдэх 100 гаруй жүжигчид, уран бүтээлчид “БНСУ-ын ТВ сувгуудаар гарах гадны кинонууд 70 хувийг нь эзлэж буйг” эсэргүүцэн суулт зарласны хүчинд энэ харьцааг эсрэгээр нь өөрчилж чадсан. Одоо Солонгосын ТВ-үүдээр 70 хувьд нь Солонгос кино гардаг!
Жил бүрийн 12 сарын 28-нд Дэлхийн Кино Урлагийн мэндэлсэн өдөр гэж тооцогддог. Би энэ өдөр ийм уриатай суулт хийнэ. Дэмжих хүмүүс байвал нэгдээрэй!
Дэмжиж байвал энэхүү уриаг хэвлээд зургаа ПОСТ хийцгээгээрэй. Аливаа улс үндэстэн оршин байхуйн гол үндэс бол Эх хэл, Их түүх, Эгнэшгүй соёл маань юм шүү” гэдгийг хүүхэд залууст сануулахыг хүсчээ. Ийнхүү Солонгос кинотой дайн зарласан залууг Л.Таванбаяр гэдэг бөгөөд кино найруулагч мэргэжилтэй. Хамгийн сүүлд “Улаан дөрвөлжин” киноны найруулагчаар ажилласнаар нь хүмүүс сайн мэдэх бизээ.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих