Э.Бэхбаяр алтан медал зүүлээ

Казахстан Улсын Жамбул мужийн Тараз хотод болж буй Д.Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээний 55 кг- ын жинд барилдсан “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Бэхбаяр алтан медаль хүртжээ. Тэрбээр Европын аварга, Гүржийн бөх Георгий Эдишерашвилийг ялсан байна. Э.Бэхбаяр нь энэ онд ХБНГУ-ын Дортмунд хотод болсон олон улсын “Гран-При” тэмцээнээс алтан медаль зүүсэн юм. Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Б.Батмагнай, 84 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Үйтүмэн нар дэвжээнд гарсан. АНУ, Беларусь, Гүрж, Канад, Казахстан, Канад, Киргиз, Монгол, ОХУ, Узбек зэрэг есөн орны хүчтэн өрсөлдөж байгаа олон улсын тэмцээний үеэр “Тараз-Арена” спортын цогцолборын нээлтийг хийсэн байна. Энэ утгаараа тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд тав, мөнгөн медаль хүртсэн бөхөд гурав, хүрэл медаль хүртсэнд нь нэг мянган ам.долларын урамшуулал олгохоор болсон. Түүнчлэн жин тус бүрт түрүүлсэн бөхийн дасгалжуулагчийг нэг мянган ам.доллараар урамшуулах юм.

URL:

Сэтгэгдэл бичих