“Миний байшин” киноны монгол хувилбар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно

NJ entertainment-ийн бүтээл “Би хайртай”  хэмээх 30 ангит кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус кино нь монголчуудын сайн мэдэх Солонгосын олон ангит “Миний байшин” киноны монгол хувилбар юм.

Энэхүү киноны гол дүр буюу дуучин Rain-ы бүтээсэн дүрд залуу загвар өмсөгч О.Билгүүн тоглох бөгөөд Маск продашны жүжигчин Ганзориг, Гэрэлцэцэг нар гол дүрүүдийг бүтээж байгаа гэнэ. Залуусын хайр дурлалыг ээдрээтэй, сонирхолтой байдлаар харуулсан тус киноны зураг авалт маш амжилттай болж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.

Н.Хувьзаяа


URL:

Сэтгэгдэл бичих