Ажлаасаа халагдсан МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр шүүхэд хандана

131125davaabayar1Сүүлийн үед МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг тойрсон асуудлууд олон нийтийн анхаарлыг татаж хэвлэл мэдээллээр шуугиан тариад байгаа. Тэрээр Ч.Даваабаярыг өнгөрсөн баасан гарагт тус телевизийн Үндэсний зөвлөлөөс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн ажлаас нь халах шийдвэр гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэж хууль бус хэмээн Ч.Даваабаяр Баянгол дүүргийн шүүхэд өргөдөл гаргажээ.

 

Учир нь  энэ асуудлыг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэж тогтоол гаргаад, үүний дагуу шалгалт явуулж, 10 хоногийн дотор дүгнэлт гаргах ёстой байдаг гэнэ. Энэ дүгнэлтиийг нь МҮОНРТ-ийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцэж байж эцсийн шийдийг гаргах журамтай аж. Гэтэл Ч.Даваабаярын асуудлыг захирлуудын зөвлөлөөр хэлэлцэлгүй, шууд ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж тэрбээр тайлбарлалаа.
Тэрээр хэлэхдээ “Энэ бол анхнаасаа миний нэр төрд халдах гэсэн оролдлого байсан. Учир нь Үндэсний зөвлөлийн тогтоол баасан гарагийн 16.00 цагт гарсан байхад өглөө нь хэвлэлээр ажлаас халагдсан шийдвэрийн тухай бичиж эхэлсэн. Мөн байгууллагын тамга, тэмдэгтэй шийдвэр хэвлэлээр тарсан нь зохион байгуулалттайг харуулж байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих