Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягын замбараагүй засаглал хэрээс хэтэрлээ

ggggТөр төлөөлж түмэн олныг удирдана гэдэг тухайн хүнээс өндөр ёс суртахуун, мэдлэг боловсрол, үгүй ядахдаа хувийнхаа хүсэл шуналыг дарж чадах тэсвэр тэвчээр шаардана. Хүсэл шуналаа дарж эс чадваас олон түмний элэг доог болж төрийн нэр хүндийг унагаах аюултай. Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуягт ийм аюул нүүрлээд байна. Энэ хүний эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж идэж шамшигдуулсан, хуулийг гууль болгосон олон үйлдэл Дорноговьчуудын гайхширлыг барсаар удлаа.

Өнөөдрийн нийгэмд сайн дарга гэж хэнийг хэлэх вэ гэвэл сайн менежерийг хэлнэ гэсэн ойлголт бий болоод байна. Тэгвэл хариуцсан ажил, итгэл хүлээлгэсэн аймаг орон нутгаа биш хувийнхаа эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг менежер засаг дарга бол П.Ганхуяг. Энэ эрхэм төрийн ажлыг хэрхэн хувийнхаа ашиг сонирхолд тохируулан хэрэглэдгийн үлгэр жишээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл төрийн ажлын ар талд дандаа түүний хувийн бизнес байдаг.

Дорноговь бол газар нутгийн байршил, дэд бүтцийн давуу тал, хамгийн том хэрэглэгчтэй хил залгаа, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор эхлэж байгаа гэдэг утгаараа газар маш үнэд хүрч байгаа аймаг.

 

Газрын наймаачин П.Ганхуяг 

Өнгөрсөн оны орон нутгийн сонгуулиар өвдөг шороодож магадгүй гэж бодсон П.Ганхуяг аймагтаа газрын наймааг чамгүй хийсэн гэнэ.

2012 оны УИХ-ын сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшинэ гэж бодож байсан нь талаар болсон учраас тэрээр “явах хүнээр ачаа бүү татуул” гэдэг шиг нилээд олон га газрыг “Замын-Үүд” болон “Ханги Мандлын боомт” дээр найз нөхөд болон хүүгийнхээ нэр дээр авсан байдаг юм. Тэр нь ч түрүүчээсээ АТГ-т дуудагдан, шүүх цагдаа болж яваа сурагтай.

Газрын наймааны сүлжээний эзэн маань 2012 оны 9-р сарын 18-нд “Фамин энд гоби индастри” компанийг байгуулж  өөрийн дотны найз /2012 оны сонгуульд туслахаар нь, басхүү жолоочоор нь ажиллаж байсан/ Б.Мөнхбатыг маргааш нь захиралаар нь тавьж 300 га газрыг Замын-Үүдэд үйлдвэрлэлийн зориулалт нэрийн доор авч Хятадуудад хэсэгчлэн зарж байгаа сурагтай. Зүгээр нэг иргэнд хашааны газар олдоггүй Замын-Үүдэд 300 га-аар нь нэг компанид газар олгоод байгаа нь шударга гэж үү?… Тэрээр захирамж гаргаад л Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраараа дамжуулан бүх ажлаа жин тан болгоно. Хүн харахад төрийн хууль, захирамж, тамга тэмдэг, гарын үсэг… Үнэндээ энэ бүхний ард түүний хувийн эрх ашиг нуугдаж байдаг.

 

Мөн Ганхуяг хүү Гантулгынхаа “Блак Стоун Ложистик” компани дээр Ханги Мандлын боомт дээр 20 га газрыг, ангийнхаа анд, аймгийнхаа ГХБХБГ-ын дарга Ц.Мөнхцэцэгийн дүү Мөнхжаргалын нэр дээр 10 га газрыг “Ачиж буулгах талбай”-н зориулалтаар авсан нь АТГ, цагдаа, прокурорын байгууллагаар илэрч эрүү үүссэн боловч Шүүхийн шатанд нөлөөлж цагаадуулсан байдаг.

Мөн Сайншандын аж үйлдвэрийн паркийн дагалдах үйлдвэрийн газрыг мөн өөрийн охин Г.Баярцэцэгийн Япончуудтай хамтран хувь эзэмшсэн компани болох “Мега Тех Монголиа” компанийн нэр дээр төсөл сонгон шалгаруулалтанд орсон байна.

Гурван удаагийн УИХ-д Дорноговиос сонгогдож чадаагүй тэрээр дөрвөн жил ажиллахдаа 400 га шахуу газрыг зарчихаад гэмгүй “Муур Багш” царайлаад алхах аж…

Захирамж, тогтоол, гарын үсэг, төрийн тамга, төрийн ажил… Энэ бүхний ард П.Ганхуягын хувийн эрх ашиг нуугдаж буй баримт үй олноороо байна.

Дараагийн удаад тендерчин, барилгачин Засаг дарга Төрийн албыг төрлийн алба болгодог талаар…, одоо болтол Дорноговийг Одончимэдийнхэн хэрхэн удирдаж байгаа талаар хүргэх болно.

Үргэлжлэл бий …

Untitled-1

Untitled-2

Untitled-3

Untitled-4

Untitled-5

Untitled-6

Untitled-7

Untitled-9

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.