Ж.Ассанж: ”Мэдээлэл авах нь хүний халдашгүй эрхийн нэг мөн”

eadc7609a50efdc5originalWikileaks сайтыг үндэслэгч Жулиан Ассанж ВВС Radio 4 радио станцаар мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Мэдээлэл авах нь хү ний халдашгүй эрхийн нэг мөн. Хүн тө рөлхтөний сурч мэдэх хүсэл эрмэлзэл бол хүний зүрх цохилохтой л адил. Улс орнуудын Засгийн газар болон корпорациуд бидний тухай илүү ихийг мэдэх болсон өнөө үед бид тэдний талаар бүр л бага мэдэх болж байна. Тиймээс бид хүний үндсэн зан араншингийн нэг болох мэдэх эрмэлзлээсээ ичих хэрэггүй. Мэдээлэл, мэдлэг бол хүч. Харин хүнийг юу ч мэдэхгүй байлгая гэвэл харанхуйд үлдээдэг” гэж тэмдэглэлээ. Жулиан Ассанж хэлэхдээ эрх мэдэл, мэдээлэлтэй байхыг хүсэх хүсэл нь харилцан холбоотой гэсэн байна.

Wikileaks сайтыг үндэслэгч “Хэрвээ эрх мэдэлтнүүд эрх мэдлээ хадгалахыг хүсэх юм бол тэд бидний талаар илүү их зүйл мэдэхийг чадах ядахаараа хичээдэг. Түүнчлэн эрх мэдэлтнүүд биднийг өөрсдийнх нь тухай аль болох бага мэдээлэлтэй байлгах гэж оролддог” хэмээн ярилаа. Эрх мэдэлтнүүд энэ бодлогыг баримтлах нь их байдаг гэнэ. Түүнээс гадна АНУ-ын Жулиан Ассанж “ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений илчилсэн материалууд нь дэлхийн лидерүүд өөрийн улс орныхоо иргэдийн тухай илүү их мэдээлэл олж авахыг хичээдэг гэдгийг харуулсан” гэж хэллээ. Түүний үзэж байгаагаар Засгийн газар тагнуулын албадаараа дамжуулан иргэн бүрийнхээ талаар яг л “Бурхан” шиг их мэдээлэл олж авахаар ажилладаг аж. Эдвард Сноуден өнгөрсөн 2013 оны зургадугаар сард “Washington Post”, “Guardian” сонинуудад нийтлүүлсэн материалд АНУ, Их Британийн тагнуулын албадын интернэт мэдээллүүдийг тагнах программын талаар бичжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Эдвард Сноуденд 200 мянга орчим нууц материал байж магадгүй тухай хэлсэн бөгөөд эдгээр мэдээлэл сэтгүүлчдийн гарт орж болзошгүй гэсэн байна. Дашрамд дурдахад Эдвард Сноуден нууц мэдээлэл задруулсан нь дэлхий дахинд шуугиан дэгдээсэн.

АНУ-ын тусгай албад дэлхийн лидерүүдийг тагнан чагнадаг гэдгийг илчилсэн учраас АНУ- ын Ерөнхийлөгч Б.Обама улсынхаа тагнан турших үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахыг санал болгосон юм. Энэ ажлыг хийж гүйцэтгэх комиссыг томилсон бөгөөд комиссын гишүүд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гадаадын лидерүүдийг ажиглах шалгууруудыг батлах тухай зөвлөмжийг Ерөнхийлөгч Б.Обамад өргөн барьжээ. Жулиан Ассанжийн хувьд түүний үүсгэн байгуулсан WikiLeaks сайт 2010 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр АНУ- ын дипломат албаны баримт бичгүүдийг нийтэлсэн юм. Түүнийг Их Британид байх үеэр тус улсын шүгэл үлээгчийг Дээд шүүхээс Швед улс руу шилжүүлэх шийдвэр гаргасан учраас одоо Их Британи дахь Эквадор улсын ЭСЯ-нд хоргодож байна. Ассанж өөрийг нь Шведээс АНУ руу шилжүүлнэ гэж бодож байснаас Эквадор улсаас улс төрийн орогнол хүсчээ. Харин АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Хэрвээ Жулиан Ассанж сайтдаа нийтэлсэн нууц материалуудыг хууль ёсны дагуу олж авсан гэдгээ баталж чадах юм бол түүнийг буруутгахгүй” гэж мэдэгдсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.