“Нарантуул”-ынхан ирэх сарын 12 хүртэл амарна

0a7a7482cf7ec5a6bigХудалдаа, үйлчилгээний байгууллагуудын баярын өдрүүдэд ажиллах хуваарийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргажээ. Хүнсний дэлгүүрүүд маргааш буюу битүүний өдөр 09:00 -24:00 цаг хүртэл ажиллах бөгөөд шинийн 4-өөс ердийн цагийн хуваариар үйлчлэх юм. Харин “Нарантуул” худалдааны төв пүрэв гарагт 10:00-20:00 цаг хүртэл ажиллаад ирэх сарын 11-нийг дуустал амарна. Мөн “Хархорин”, “Хүчит шонхор” зах шинийн 5-наас “Барс”, “Дахүрээ” зах шинийн 3-наас эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юм. Харин цэнгээний газруудыг өнөөдрөөс эхлэн шинийн 2-ныг дуустал ажиллуулахгүй байхаар болжээ.

С.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих