Дуучин С.Жавхлангийн гарын үсэг 1 төгрөгний үнэтэй

“Хонгорхон үр”-ээ дуулсаар Жавхлан Баясгалан хэмээх ижилдүү нэрээр оюутан цагаасаа л олны танил болж урлагийн ертөнцөд өөр өөрсдийн  өнгө төрхийг тодорхойлоод авсан нийтийн дууны мастеруудаас МУГЖ С.Жавхлан өнөө цагийнхаа  өнгө төрхийг ээтэн гутал, монгол дээл, урт гэзгээр бүрдүүлээд байгаа.

Эр хүний замын хүзүү урт гэгчээр хоёр ч амьдралыг зохиосон манай хүн  үндэсний үзэл сурталдаа хэт автаж олныг гайхшруулсан үг, үйлдэл хийдэг ч  улс төрд хүртэл орох гэж үзсэн нь түүний карерт багагүй нөлөөлж нэр хүнд нь унасан гэхэд болно.

Ямартай ч үр хүүхэддээ үлдэх өөрийн намтар түүхийг их л сонирхолтой бүтээж яваа нийтийн дууны ханхүү маань энэ жил 34 насныхаа төрсөн өдрийг өөрийн уран бүтээлээр сонсогч фэнүүддээ бэлэг барьж, орлогоо буяны үйлсэд зориулах гэж байгаа.

Тэрээр “Монголд мэндэлсэн өдөр мину” тоглолтоо дахин сунгаж 2014 оны 3 сарын 4, 5, 6, нд тоглохоор болсон бөгөөд 9999 төгрөгний үнэтэй тоглолтын билетийг бөхийн өргөөний кассаар худалдаалж байгаа. Энд дуучин маань  задгүй мөнгөний луйвар байхгүй гэдгийг тайлбарлаж 10000 төгрөгний хариултанд өөрийн гарын үсэгтэй 1 төгрөгийн дэвсгэрт өгөх юм.

fact.mn


URL:

Нэр: zochin Огноо: 14 December 2014

medrel muutiin gariin vsgeer yadgii onigoo

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.