“Давхар дээл”-ний хуулийг царцаахаар шийдэв үү?

УИХИрэх УИХ-ын ээлжит чуулганаар давхар дээл тайлах тухай хуулийн төслийг хэлэлцэрщхгүй орхихоор шийдсэн бололтой. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг сэтгүүлчдэд тайлагнасан. Энэ үеэр уг асуудлыг орхигдуулсан байсныг сэтгүүлч учрыг асуухад байнгын хорооны дарга А.Бакей ээрч, будилан хариулсан нь “инээдтэй”. Хэлэлцүүлгийн шатанд яваа төслийг заавал жагсаалтанд оруулахгүйгээр үргэлжлүүлээд хэлэлцэж болдог хэмээн нүүрээ түлсэн.

Уг хуулийн төслийг намрын чуулганаар авч хэлэлцэж байсан бөгөөд эрх баригч АН-ынхан арга саам хайсаар байгаад чуулганыг завсарлуулж чадсан байна. Яг ч шууд хасч чадахгүй байгаа нь ерөнхийлөгчөөс гаргасан санал болохоор тэр аж. Чухамдаа бол засгийн газрын гишүүдийн 17 нь “давхар дээлтэй” байгаа тэрнийхээ үр нөлөөгөөр төрийн ажил урагшлахгүй байна хэмээн ерөнхийлөгч үзсэн аж.

Гэхдээ давхар дээлнээсээ салах дургүй засгийн газрын гишүүдийн хойрго занг хөдлөгөсөн бололтой. Учир нь намрын чуулганаар аргацаагаад л хойшлуулсан, харин хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тооноос хассан зэрэг нь ямартаа ч өнөө байшин барилгын хөрөнгийн царцаадаг өнөө л туршлагаа хэрэгжүүлэх бололтой.

Ийнхүү ерөнхийлөгчийнхөө санаачилсан хуулийг царцаахаар шийдсэн аж.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.