Монголын хамгийн баян олигархи Н.Золжаргал

z_500x500Сүүлийн үед валютын ханшны огцом өсөлтөөс үүдэлтэйгээр улс орон, ард түмний аж амьдрал ихээхэн доройтоод байгаа. Харин үүний хариуцлагын үлэмж хэсгийг чиг үүргийнхээ хувьд Монголбанк хийгээд Монголбанкны Ерөнхийлөгч хар толгойгоороо хариуцах учиртай.

 Гэсэн ч өнгөрөгч хугацаанд Монголбанкны ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох нь битгий хэл түүний талаар санал шүүмжлэлүүд ч бараг өрнөсөнгүй.

 Тэгвэл энэ нь Монголбанкны ерөнхийлөгч хууль бус үйлдлүүдээ олны хэл амаас далдлахын тулд Монголын хэвлэл мэдээллийн ихэнх байгууллагатай “хаалтын гэрээ” гэгчийг хийсэнтэй нь холбоотой болж таарав.

Ингэхдээ тэрбээр өөрийн эрх ашгаа хаацайлахын тулд хийсэн гэрээнийхээ төлбөрийг Монголбанкны сан хөмрөгөөс гаргуулсан байна. Өөрөөр хэлбэл, өдий төдий булхай луйвраа хаацайлан өндөг шиг өөгүй харагдахын тулд улсын мөнгөөр хэвлэл мэдээллийнхний амыг таглаж, ганц өөрийн амин хувиа хоохойлжээ.

Н.Золжаргал ямар хэрэг хийсэн болоод ийн сандарна вэ?
 
 Н.Золжаргал өчигдөрхөн хэвлэл мэдээллийн албаны даргаа дуудан “Та нар миний болон Монголбанкны талаар нэг ч шүүмжлэлийг хэвлэл мэдээллээр гаргуулах ёсгүй шүү! Гаргавал ажилтай чинь ярина” гэж лүндэн буулгажээ. Мөн “Нэг ч хэвлэл мэдээллийнхнийг үлдээхгүйгээр мөнгийг нь төлөөд бүгдтэй нь хаалтын гэрээг яаралтай байгуул” гэж эгээл өөрийн хувийн хөрөнгийг зарцуулах гэж байгаа аятай загнажээ.

Сайн ч, муу ч Монголбанкны үйл ажиллагаа хамгийн ил тод байх ёстой биш билүү.

Юу л болоод байна даа, Н.Золжаргал ерөнхийлөгч өө!

undesten


URL:

Сэтгэгдэл бичих