Н.Түмэндэмбэрэлийн хэргийг АТГ-т шилжүүлэн шалгаж байна
Эрүүл мэндийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан, Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлд холбогдох хэргийг анх УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгаж байгаад авлигын хэрэг гэж үзээд АТГ-т шилжүүлжээ.
Тодруулбал тэрбээр хувийн компаниараа дамжуулан тендерийн мөнгийг завшсэн гэх хэрэгт буруутгагдаж буй юм.
Мөн Г.Пүрэвдаваа болон сайд асан Н.Хүрэлбаатар нарын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
URL:













