Монголын анхны ноорог кино SEVEN CHANNEL телевизээр гарч эхэллээ.

Validol - Poster Final100 хувь энтертайнмэнт тодотголтой SEVEN энэ удаад дахин өөрөөр сэтгэдэг гэдгээ батлаж “Валидол” ноорог киног бүтээж байна. “Валидол” нь бүрэн хэмжээний олон ангит киноноос ялгаатай нь нэг ангийн хугацаа богино, зохиол, үйл явдал улирал тутам анги бүрт өөрчлөгдөх бөгөөд инээдмийн төрлийн  кино юм. Мөн ноорог кино хэмээн тодотгож байгаа нь ном бүтээлийн жишээгээр зүйрлэвэл зохиогчийн бүрэн редакторлон ном болгон хэвлээгүй ноорог зохиолууд дэлгэцэнд амилж байгаа явдал юм. Валидол цуврал нь тус телевизээр 4 дүгээр сарын 14нөөс эхлэн гарч байгаа бөгөөд сар бүрт өөрөөр үргэлжлэх киноны эхний сарын үйл явдал супермаркетад өрнөх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих