М.Зоригт: Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа

TemuujinУИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр өдөр тутмын сонинуудад ярилцлага өгөхдөө Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн талаар хөндөж ярьжээ. Тэрээр “Шинэчлэлийг Х.Тэмүүжин сайд эхлүүлээгүй юм ш дээ. Ерөнхийлөгч хамгийн анх ингэж шинэчлэхгүй бол болохгүй юм байна гэж гаргаж тавьсан. Энэ мэт олон зүйлээс шалтгаалаад Х.Тэмүүжинд сайдаар ажиллах ёс зүй байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Энэ байр сууриа бүлгийнхээ хурал дээр илэрхийлсэн. Цаашдаа энэ байр суурин дээрээ байна гэдгээ ч илэрхийлсэн” гэжээ. Мөн “Бүлгийн хуралдаанаар өрнөсөн хэлэлцүүлгийн явцад Х.Тэмүүжин сайд удирдлагадаа байдаг байгууллагуудтай үнэхээр ойлголцолд хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэдэнтэйгээ ойлголцож, үзэл санаагаа нэгтгэж чадахгүй байгаа хүн шинэчлэл хийнэ гэж байхгүй шүү дээ. Ер нь бол Х.Тэмүүжинг шударга, ёс зүйтэй гэж хүмүүс итгэсэн. Хэрэв Хууль зүйн сайд үнэхээр асуудалтай болсон бол хамгийн түрүүнд сайн дураараа огцорч, сайдын биш сэнтийгээс шалгуулах ёс зүйтэй хүн өнөөдөр энэ албыг хаших ёстой” гэж байр сууриа илэрхийлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих