СТА жүжигчин А.Ганчимэг удахгүй ээж болно
“Хэцүү анги” телевизийн олон ангит кинонд тоглож олны танил болсон, жүжигчин А.Ганчимэг өнгөрсөн намраас, “Хувьсал” продакшнд харьяалагдах болсон.
Тэрээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтран тоглосон Б.Энхтүвшинтэй үерхэх болсон. Залуу хосууд маань тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байна.
Учир нь СТА А.Ганчимэг бие давхар болжээ. Тэрээр ээж болохоо ихэд нууцалж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр нярайлах аж. Залуу хосууд бяцхан үрээ тэсэн ядан хүлээж, аз жаргалтай байгаа гэсэн шүү.
Мөн тэрээр өөрийн цахим хуудаснаа энэхүү зургийг нийтэлжээ. Түүний фэнүүд нь баяр хүргэе ээж болох чинь энэ хорвоогийн сайхан жаргалтай мэдрэмж хэмээн бичжээ.
Д.Жансэнм
undesten.mn
URL:














