Түрүү булчирхайн хавдрыг сургуультай нохой оношилно

o-PROSTATE-CANCER-DOG-facebookСӨҮЛ. /Ёнхап/. Хүний түрүү булчирхайн хорт хавдрыг сургуультай нохойн тусламжтай оношлох боломжтой болохыг судлан тогтоов.

Италийн Милан хотын “Humanitas” эмнэлгийн эрдэмтэд хоёр нохойг хүний шээсийг үнэрлэн түрүү булчирхайн хорт хавдрыг ялгаж сургажээ. Ноход хүний түрүү булчирхайн хорт хавдрыг 98 хувь ялгаж чаддаг болсон гэж эрдэмтэд олон улсын эрдэм шинжилгээний хуралд мэдэгдсэн гэж “health day news” цахим хуудас уламжлав. Эрдэмтэд түрүү булчирхайн хорт хавдартай 360 өвчтөн болон энгийн 357 хүнээс авсан шээсний дээжийг сургуультай хоёр нохойдоо үнэрлүүлэн туршсан байна.

Өвчтөнүүдийн өвчний байдал эхэн болон сүүлийн шатны гэх мэт маш олон шатанд байсан бөгөөд зарим тохиолдолд өөр эрхтний хавдартай хүмүүс байжээ. Хавдартай болсон хүний шээсэнд түргэн ууршимтгай органик химийн нэгдэл (VOC) агуулагддаг бөгөөд үүнийг нохой ялган үнэрлэж чаддаг байна. Туршилтын дүнг АНУ-ын Флорида муж улсын Орландо хотод болсон АНУ-ын уролог судлалын ээлжит хуралд танилцуулжээ.

А.Цацралт

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих