Нэг хүнд ногдох ДНБ 2200 ам.долларт хүрчээ

Манай улсын эдийн засаг уул уурхайгаа даган үсрэнгүй хөгжих нь тодорхой болоод байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн болон ДНБ-ний өсөлт эрс өсч байгааг эдийн засагчид хэлж буй билээ.

Үүний илрэл болж, ДНБ-ний бодит хэмжээ энэ оны эхний улиралд 9.7 хувиар өссөнийг статистикийн хорооноос хэлж байгаа. Ингэснээр ДНБ-ний хэмжээ найман их наяд төгрөгт хүрч даваад байна.

Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2200 ам.доллар болжээ. Энэ нь 2009 оны хямралын үеэс хойш 500 ам.доллараар өссөн үзүүлэлт аж.

Боловсруулах салбар ДНБ-ний таван хувийг эзэлдэг байсан бол энэ жилээс энэ нь 8.5 хувьд хүрчээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн хугацаанд манай улсын аж үйлдвэрийн салбар 6.3, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.3, барилгын салбар 15, бөөний болон жижиглэнгийн худалдаа 23 хувиар тус тус өсөөд байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих