Б.Чинзориг дэлхийн аварга боллоо

 20140604093349

  Казакстан улсын Алмата хотноо 2014 оны 5 дугаар сарын 26-наас энэ сарын 3-нд зохиогдсон Армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын 55 дахь удаагийн тэмцээнд ОУХМ Б.Чинзориг эхний даваандаа 2009 оны дэлхийн аварга, 2011 оны Дэлхийн аваргын хүрэл медальт Бразилын тамирчин Э.Лопезийг ялж алтан медальд хүрэх замаа заслаа.

Дараагийн учраанууд болох ОХУ, Марроко улсын тамирчдыг ялж шигшээ тулаандаа Дэлхийн аваргын хүрэл медальт Тунисын тамирчин Алаа Шилийг буулган авснаар Монгол Улсаас анх удаа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаллаа.

Б.Чинзориг нь “Chinа open” олон улсын тэмцээний алт, Тайваны олон улсын тэмцээний мөнгө, Пакистаны олон улсын тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан бөгөөд 2014 оны насанд хүрэгчидийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн манай улсын шилдэг тамирчдын нэг билээ.Харин Лондонгийн зуны олимпийн наадмын мөнгөн медальт , Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт эхний учраа болох Кувейт улсын тамирчныг буулган авсан юм.

Тэрбээр хүрэл медалийн төлөө Солонгос улсын тамирчныг илт илүүрхэн ялж хүрэл медалийн болзолыг хангаж улмаар мөнгөн медалийн төлөө Алжир улсын тамирчин Фахемийг илүүрхсэн боловч 1 оноогоор ялагдан хүрэл медаль хүртсэн байна.Ийнхүү “Алдар” спорт хорооны дасгалжуулагч спортын мастер А.Гантулга багш өөрийн унаганхоёр шавиараа Армийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт , хүрэл медаль хослуулж бахдам сайхан амжилт гаргаад байна


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.