Жүжигчин Т.Хулан “Ануухай” гэх эмнэлгээс болж ихэд бухимдалтай явна

Т.ХУланхуланДрамын театрын жүжигчин Т.Хуланг танихгүй хүн ховор. Түүнийг “Сарны нулимс” телевизийн олон ангит кинонд Цоомоо гэх дүрийг бүтээснээр нь илүү сайн танина.

Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг олны танил хүмүүсийн нэг. Саяхан алаг нүдэн жүжигчин бүсгүй нэгэн эмнэлгийг ихэд шүүмжилж, цахим найзууддаа тэр эмнэлгээр үйлчлүүлэхгүй байхыг анхаарууллаа.

Тодруулбал, “За найзуудаа Ачтан эмнэлгийн нэг давхарт нь түрээсээр үзлэг хийдэг Ануухай гэж эмнэлэг байна. Хэзээ ч битгий үзүүлээрэй. Сувилагч хүүхэн нь үйлчлүүлэгч нараа загнаад явуулдаг юм байна. Тэгсэн хэрнээ төлбөр нь үнэтэй. Ёстой харьцааны соёл алга…” ихэд бухимдан яваагаа дуулгаж амжив.

Д.Ана

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих