Наадмын түрүү бөхийг “Ланд крузер-200”-гаар шагнана

20140709042408
Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани ажиллаж байгаа бөгөөд энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд крузер-200” маркийн автоамшинаар шагнахаар болж.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун “Дэлхийд ганцхан Монгол наадмаа бид Монгол брэнд болгохоор төлөвлөн ажиллаж байна. Монгол брэнд болохын тулд бид олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны түнштэй байх ёстой. Энэ жил анх удаа “Тоёота” компани баяр наадмын албан ёсны түншээр ажиллаж, түрүү бөхийг Ланд крузер-200 маркийн автомашинаар шагнаж байгаа нь наадамчдадаа барьж буй нэгэн томоохон бэлэг болж байна. Наадамчин олон, нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс “Тоёота” компанийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 07 дугаар сарын 13-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд шагналыг нь гардуулна.


URL:

Сэтгэгдэл бичих