Гурван мөнгөн аяганы төлөө хүний аминд хүрчээ

2b46bad516b151e1bigДархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар багт оршин суух 59 настай эмэгтэй Ш нь 2014 оны 07 дугаар сарын 04 -ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 07-ны хооронд гэртээ гадны нөлөөтэй нас барсан хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тзмцэх газрын Хүнд онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эрүүгийн тасгийн алба хаагч нар шалгаж хохирогч  Ш-ийн гэрээс алдагдсан байж болох 3 ширхэг эвдэгдсэн мөнгөн аягыг Урт цагаан дээр алт мөнгөний ченж хийдэг Ц нь зараар эртний эдлэл авдаг Б, З нараас 160.000 төгрөгөөр худалдаж авсан байж магадгүй гэсэн мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хувиараа эртний эдлэл авдаг ченж Б нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үл таних залуу залгаж ХААИС-ын зүүн талын автобусны буудлын тэнд ирж 110.000 төгрөгөөр 3 ширхэг бичигтэй мөнгөн аягыг зарсан. “Би тэр мөнгөн аягыг Урт цагаанд байдаг Ц гэгч хүүхэнд зарсан” гэсний дагуу холбогдох шалгалтын ажиллагааг явуулж зарагдсан мөнгөн аягыг эд мөрийн баримтаар хураан авахад эрүүгийн хэргийн газраас алдагдсан 3 ширхэг мөнгөн аяга мөн байсан тул удирдах дарга нарт танилцуулж тусгай төлөвлөгөө гарган баримтжуулан шалгахад мөнгөн аягыг зарсан сэжигтэй этгээд нь Дархан-Уул аймгийн 6 дугаар багт оршин суудаг  М гэгч болохыг тогтоож сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд байгааг нь тогтоож дайчлан баривчилж хэргийг илрүүлэв.

Д.Ундрах /24tsag.mn/


URL:

Сэтгэгдэл бичих