Ник Бедард: Т.Санчир багийнхаа шилдэг нь

5d77a994f856d65ad30f90081e21393cbigАзийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчён хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт эхэллээ.

G хэсэгт БНХАУ, Монгол, Иран болон Япон улсын шигшээ багууд багтсан. Энэ хэсгийн Монгол-БНХАУ-ын тоглолтод урд хөршийн сагсчид 108-67-ын харьцаагаар хожлоо. Тоглолтыг www.ustream.tv/channel/xacap шууд дамжуулав.

Азийн наадмын шөвгийн наймд шалгарсан Монголын багийн талаар олон улсын сайтууд бичиж эхэлсэн бөгөөд Т.Санчирыг Bleacher Report сайт онцолжээ.

“Анхаарлын төвд байгаа тоглогчид

Тунгалагийн Санчир, Монгол

Т.Санчир нь 21.4 оноог дунджилж байгаа ба шилдэг оноо түүгчдийн нэг юм. Тэмцээний турш тэр хамгийн тэсрэлттэй довтлогчдын нэг байсаар ирлээ. Түүний багтаа оруулах хувь нэмэр зөвхөн оноо байсангүй. ТСанчир 7.6 самбараас бөмбөг авалт дунджилдагаараа 5-р байранд бичигдэж байгаа юм.

Азийн сагсан бөмбөгийн блогчин Ник Бедард 25 настай энэ залууг өөрийн Бүх Азийн багтаа сонгосон байна:

‘Ник Бедардын жиргээ: Монголын Т.Санчир албан ёсоор миний Бүх Азийн багт орлоо. 25 настай энэ залуу сагсыг үнэхээр тоглож чаддаг юм байна.’

Тоглогчдыг үнэлэхэд дутуу ойлгогддог нэг зүйл бол тухайн тоглогч хэр ойр ойрхон алдааг авч чадаж байгаа явдал юм. Энэ нь ерөнхийдөө тухайн тоглогчийг өрсөлдөгчид нь ямар аюултай гэдгийг ойлгож байгааг илтгэдэг. Таван тоглолтод Санчир өрсөлдөгчдөөсөө нүд бүлтийлгэм 34 алдааг авч чаджээ. Энэ нь нэг тоглолтонд 6.8 алдаа гэсэн үг юм. Түүний араас бичигдэж байгаа тоглогч 5.7 алдааг дунджилж байгаа юм.

Монголын багийн амжилт Т.Санчирын тоглолтоос ихээхэн хамаарах нь ойлгомжтой. Хэрэв тэр муу тогловол, баг тэр чигээрээ муу тоглоно.”

Энэ нийтлэлийг Жозеф Закер сэтгүүлч өнөөдөр бичсэн ба түүний нийтлэлүүд BleacherReport дээр 65 сая удаа уншигдсан юм байна!

Орчуулсан Г.ИДЭР-УУГАН

news.mn


URL:

Сэтгэгдэл бичих