Их аварга Хакүхо 31 дэх түрүүгээ хүртлээ

1Японы мэргэжлийн сүмогийн Аки башё буюу есдүгээр сарын башёгийн сүүлийн өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр Какүрюү М.Анандтай барилдаж какенаге мэхээр давсанаар 31 дэх Эзэн хааны цомоо хүртэж түүхэн амжилт үзүүллээ. Тэрбээр Их аварга Чиёнофүжитэй эн зэрэгцэж, Тайхо аваргаас нэг түрүү дутуу байна. Түүний хувьд Тайхо аваргыг гүйцэх нь цаг хугацааны асуудал билээ. Хакүхо 31 дэхээ түрүүлснээр хамгийн залуудаа буюу 29 нас 6 сартайдаа 31 түрүүлж бас нэгэн амжилтыг тогтоосон юм. Их аварга Тайхо 29 нас долоон сар, Чиёнофүжи 35 нас гурван сартайдаа 31 дэхь түрүүгээ авч байжээ.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд энэ сарын башёг 11-4 гэсэн амжилтаар өндөрлүүлж байна. Харин дээд зиндааны шинэ бөх Ичиножёо А.Ичинноров энэ сарын башёгийн гол дүр нь байж маш сайн барилдан 13-2 амжилтаар башёг өндөрлүүлэв. Түүний хувьд дараа сарын башёд дээгүүр эрэмбэлэгдэх учир бэлтгэл сургуулилтаа маш сайн хийх биз ээ. А.Ичинноров энэ сард гол гурван шагналын хоёрыг нь авлаа.

 


URL:

Сэтгэгдэл бичих