Солонгосчууд яах гээд байна?
“Инчеон-2014″ Азийн 17-р наадам есдүгээр сарын 19-нөөс эхлэн БНСУ-ын Инчеон хотод зохиогдон явагдаж байгаа билээ. Гэтэл уг наадмын үеэр Монгол Улсын Төрийн Далбааг буруу харуулж өлгөснөөс эхлээд олон сөрөг мэдээллүүд ар араасаа цуварсаар…


Тэр ч бүү хэл “манай улсын жудо бөхийн эмэгтэй тамирчид өөрсдийн авч очсон борцоороо тэмцээн болсон Дувон спортын ордонд хоол хийж идэж байхад хоолноос нь эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглэсэн хэрэглэл гарч ирсэн. Тэдний хажуугийн усанд орох өрөөнд солонгосын эмэгтэй тамирчид усанд орж байсан байна” гэх БНСУ-д амьдарч буй нэгэн Монгол эмэгтэйн бичсэн нийтлэл хэдэн өдөр газар авсан.
Хамгийн сүүлд гэхэд боксын эрэгтэйчүүдийн 56 кг-ийн төрөлд МУГТ Н.Төгсцогт эзэн орны тамирчин Хам Сёонгтой тулалдсан. Хоёр болон гуравдугаар үед манай боксчин илт давуу байсан ч харамсалтай нь шүүгчид БНСУ-ын тамирчинд ялалтыг өгсөн. Танхимд цугласан Монголчуудаас гадна Энэтхэг, Хятад, Ираны иргэд энэхүү шийдвэрт эсэргүүцлээ илэрхийлсэн. Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ тоглолтын талаар албан ёсоор гомдол гаргаж бичлэгийг дахин шүүж үзэх хүсэлт тавьсан ч шүүгчдийн хариу өөрчлөгдөөгүй.

Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Энэ тухай нийгмийн сүлжээ хэрэглэгч монголчууд ийн эсэргүүцлээ илэрхийлж байна:



Зураг дээр дарж томоор үзэх боломжтой





Энэ байдалд Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас иргэддээ хандаж аюулгүй байдлын зөвлөгөөг өөрийн сайтаараа дамжуулан хүргэжээ. Уг зөвлөмж нь “Монголын далбааг буруу тийш нь харуулж өлгөсөн, Монголын эмэгтэй тамирчдын хоолонд зүй бус зүйл хийсэн, буруу шүүсэн зэрэг асуудлаас үүдэн Монголд шуугиан өрнөж, иргэд нь солонгосчуудад ихэд бухимдаж байна. Иймд Монголд байгаа солонгос иргэд орой үдэш ресторан, бааранд орж хооллохгүй байх, харанхуй гудмаар ганц нэгээрээ явахгүй байх, зайлшгүй шаардлага гарвал царайгаа далдалж, нүдний шил зүүхийг анхааруулж байна” гэсэн утгатай ажээ.
URL:





