Ц.Алдармаа: Тэсвэрлэхийн аргагүй доромжлол байсан

42075

Эрүүгийн хэргийн II шүүх Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг өчигдөр шүүн хэлэлцээд, тэдэнд ял оноосон. Жүжигчин Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйл 99.1-д зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан” гэх үндэслэлээр, жүжигчин Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл 96.2.6-д заасны дагуу “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан” гэх үндэслэлээр тус тус яллах дүгнэлт үйлджээ.

Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж, Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд торгуулийн арга хэмжээ оноов.

Шүүх хуралдааны үеэр Ц.Алдармаа хэлэхдээ “Оюунтуул намайг байж боломгүйгээр доромжилсон. Хувь хүн талаасаа ч тэр, сэтгэл зүйн хувьд ч тэсвэрлэх аргагүй доромжлол байсан учраас ийм зүйл хийхэд хүргэсэн” хэмээжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Оюунтуул Ц.Алдармааг авьяас чадвар муутайгаар нь дуудаж, шинэхэн танилцсан залуугийнх нь дэргэд доромжилсон аж.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих