ЛеБрон Жэймс: Би Кобигийн эсрэг тоглох дуртай

uls_544726a8399d7_1NBA-гийн хамгийн шилдэг тоглогч ЛеБрон Жэймс “Лос Анжелес Лэйкэрс”-ийн амьд домог Коби Брайнтыг шинэ улиралд тоглоход бэлэн болсонд нь баяртай байгаагаа илэрхийлжээ.

ЛеБрон Жэймс хэлэхдээ “Коби эргэн ирсэн нь гайхалтай. Би Кобигийн тоглож буйг харах дуртай. Түүний гайхалтай тэмцэгч чанар нь биширмээр байдаг.  Би түүний эсрэг тоглох дуртай. Лэйкэрсийн шинэчлэлийн үе нь ялангуяа түүний карьерийн энэ үед явагдаж байгаа болохоор Кобид таалагдахгүй байгаа гэдгийг би мэднэ. Гэхдээ түүний талаарх нэг зүйлийг хэлэхэд тэр үдэш бүр өөрийн аваргын хүчин зүтгэлээ гаргах болно. Энэ бүхнийг түүний эсрэг тоглохдоо л ойлгох хэрэгтэй болно” хэмээн ярьжээ.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих