Гагнуурчны өдрийн цалин гадаад ажилтанд 1800000, монгол ажилтанд 71000 төгрөг

гагнуурчин/цуврал баримт/
“Оюутолгрй” төслийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга аравдугаар сарын 13-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьсан. “Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын 2013 оны 30/15/59 дүгээр тушаалаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлыг хэсгийг байгуулсан байдаг. Ажлын хэсгийн тайланг Засгийн газрын хуралдаанаар терийн нууцын зэрэглэлд хамруулсан юм. Дээрх асуулгын хариуг өгөөгүй тул Г.Уянга гишүүн Оюутолгойн нууцын зэрэглэлтэй материалаа дэлгэхээр болжээ. Тэрээр “Миний бие энэхүү шалгалтын тайланг төрийн нууцын зэрэглэлд хамааруулах үндэслэлийг олж харсангүй. Харин ч баялгаасаа ашиг хүртээгүй мөртлөө өрийг нь төлж байгаагийнхаа хувьд Монголын олон нийт энэ бүхнийт мэдэх эрхтэй гэж үзэж уг тайлангийн заримаас ишлэн хүргэхээр шийдлээ. Оюутолгойн гэрээ ямар болсон, төсөл бидэнд үр өгөөжөө өгөхийн оронд яагаад өрөнд унагаад байгаа, яагаад бид үүнийг өөрчлөх ёстой талаар олон нийтийг мэдээлэлжүүлэхгүйгээр бид нэгдсэн хүч болж төслийн үр ашгийг хүртэх чиглэлд гэрээг өөрчилж чадахгүй.

Үүнийг дэлгэж эхлэхийн өмнө энэхүү ажлын хэсгийн ажил бүрэн төгс болсон гэж үзэхгүй байгаагаа бас хэлэх хэрэгтэй. Ажлын хэсгийн тайлангаас харахад, зорилгоо бүрэн гүйцэлдүүлээгүй, гэрээнүүдийг судалж, тэр төвшинд санхүүгийн баримтын тулгалт хийж чадаагүй, түүнээс болоод анхны хөрөнгө оруулалтад оруулах шаардлагагүй зүйлсийг оруулж тооцсон, шалгалтын материал дотор хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй тоонууд байгаа зэрэг алдаа дутагдлуудыг. хэлж болно. Гэвч эхний ээлжид энэ төслийн үйл ажиллагаанд ноцтой алдаанууд байгааг илчилж, дахин нарийвчилж нягтлан шалгах шаардлагатайг дурдсан. Мөн монголчууд бол санаан зоргоороо залилж болох хүмүүс биш юмаа гэдгийг “хөрөнгө оруулагч” гэх “Рио Тинто”-д ойлгуулж чадсанаараа нааштай алхам болсон гэж үзэж болно. Ингээд миний бие амласан ёсоор шалгалтын ажлын хэсгийн дүнгээс хэсэгчлэн олон нийтэд хүргэх болно” гэсэн юм. Манай сонин УИХ-ын гишүүн Г.Уянга гишүүний олж авсан нууцын зэрэглэлтэй тайланг цувралаар хүргэхээр шийдлээ. Цуврал нийтлэлийн эхний хэсгийг хэвлэж байна.

Баримт 1. “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаар
Төслийн менежментийн институтын /Project managemant/ 2011 оны судалгаанд хамрагдсан нийт орнуудын төслийн менежерүүдийн жилийн дундаж цалинг Оюутолгой ХХК-ийн тухайн оны дундажтай харьцуулан судаллаа. Төслийн менежментийн институт /РМI/ нэртэй олон улсын байгууллага 29 оронд хэрэгжүүлсэн нийт 30 000 /гучин мянган/ төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар “Оюутолгой” ХХК-ийн нэг менежерт оногдох жилийн дундаж цалин нь 2011 онд 92 000.0 ам.доллар байгаа нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дунджаас 2.8 дахин их байна.

Оюутолгой ХХК-ийн 2010-2012 оны хооронд төлсөн нийт гадаад ажилчдын цалингийн дүн судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингийн дундаж жишиг зардлаас 108,7 сая доллараар илүү байна.

Оюутолгой төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн Рэд Пат ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны өдрийн цалинг гадаад ажилтанд 1,804,737.15 төгрөг, монгол ажилтанд 71.606..0 төгрөгөөр тооцож олгосноос харахад зөрүү нь 25 дахин их байна.
Үргэлжлэл бий…

 

Г.БОЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Нэр: hghg Огноо: 30 October 2014

арай ч дээ ийм дэндүү зөрөөтэй байхдаа яадийн гагнуур бол маш хүнд эрүүл мэндээрээ хохирдог ажил ш дээ монголчуудынхаа хөдөлмөрийг ингэж үнэлчихээд юу бодож тэр гадаадуудад ийм цалин өгдөг байнаа Оюу Толгой-н удирдлагууд дүүрчихсэн балиар гарууд юм.

Нэр: Мөнхөө Огноо: 31 October 2014

арай ч дээ.Монгол хүмүүс эх орондоо байж яахаараа ийм харьцангуй цалин авдаг юм бэ??????Монгол гагнуурчид маш хүнд нөхцөлд ч маш сайн гагнадаг шүү дээ.

Нэр: БИД Дийлнээ Огноо: 31 December 2014

гадаадын гахайнуудаар хөрсөө ухуулаад монголд юу ч наалдахгүй. Гадаадын хулгайчдыг хөөж гаргах шаардлагатай. Даяар монголууд аа Буудаад байя Канадуудыг Француудыг жуулчидыг ч гэсэн хамаагүй. Монголчуудаа дэлхийд байхгүй том арга барилыг гаргаж тэрийгээ дэлхийг эзэлхэд зориулъя.

Нэр: ШААР Огноо: 19 May 2015

ОЮУ ТОЛГОЙГ ЗОГСОО УДИРДЛАГУУДИИГ НЬ ШАЛГА. БАЛИАР ХУВАЛЗНУУДЫГ

Сэтгэгдэл бичих