Н.Тэгшбаяр, О.Магнай нар шиг залуус Засгийн газарт хэрэгтэй

2    УИХ-ын чуулганаар Засгийн газар сайдуудаа томилоод авлаа. Харин үүнтэй зуузай холбон  Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс ч дуулдаад эхлэв. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол хамгийн мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай хүн байх ёстойг үе үеийн Засгийн газар харуулсаар бас сануулсаар ирсэн. Яагаад гэхээр тэд жинхэнэ ажлын талбарт гүйцэтгэгч байдаг учраас тэр байх. Тиймээс албан ёсоор Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрс тодроогүй ч хэвлэлүүд хамгийн ойрын эх сурвалж болон бусад таамгыг дэвшүүлээд эхэлжээ.

Юутай ч Дэд сайдын энэхүү жагсаалтыг  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг удирдаж буй О.Магнай, мөн Цөмийн энергийн газрыг удирдсан Н.Тэгшбаяр нарын залуус тэргүүлээд байна. О.Магнайн хувьд өнгөрөгч хугацаанд барилга, нефть, банк, гар утасны оператор компаниудыг ёстой л жижигрүүлсэн. Тэрээр хэт монополь эрхтэй байгууллагуудтай тэмцсээр өнөөдөртэй золгосон хүн. Тиймээс эрч хүчтэй энэ залууг Засгийн газрын бүтцэд дэвшүүлэн ажиллуулахад болохгүй зүйл алга.

Н.Тэгшбаярын хувьд ч гэсэн Монгол Улсад сая цөмийн гэх ойлголтыг бий болгож энэ чиглэлд дотоод гадаад харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг. Саяхан Монгол Улсад цөмийн гэх ойлголт байсангүй, Цөмийн энергийн газар гэж байсан ч тэр бүрий хүмүүс мэддэггүй байв. Харин Н.Тэгшбаяр гэх энэ залуу Цөмийн энергийн газрыг удирдсанаар Монгол  Улсад Цөмийн энергийн газар гэж байдаг юм байна гэдгийг мэдрүүлээд зогсохгүй энэ салбарыг хөгжлийн замд хөтөлж, шинэ шатанд авчирсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ийм эрч хүчтэй залуус Засгийн газрын бүтцэд орж ажиллахад буруудах зүйл алга. Ялангуяа эдийн засгийн хямралтай, нийгмийн амьдрал сааралдуу энэ цаг үед Н.Тэгшбаяр, О.Магнай нар шиг залуус гарцаагүй хэрэгтэй.

Нөгөө талаар Н.Тэгшбаярын удирдаж байгаа Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай УИХ-ын даргын лүндэн бий. Тэгэхээр Н.Тэгшбаяр гэх энэ залууг эрх баригчид зүгээр суулгаж болохгүй. Түүний эрч хүчийг ашиглах нь зөв гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Н.Тэгшбаярын хувьд өөрөө физикч цөмийн чиглэлийн мэргэжилтэй хүн. Тэгэхээр Эрчим хүчний дэд сайдаар томилсон ч болно.

Өнөөдөр манай улсын эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн их нөлөөлөх Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдад дэвшүүлсэн ч болно. Үнэнийг хэлэхэд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнөөдөр малын зүс мэдэх үү гээд олон асуудал энэ салбарт бий. Тэгэхээр хөдөө төрж өссөн, ажлын туршлагатай ийм залуусыг түшиглүүлэх нь туйлын зөв гэдгийг ч хаа хаанаа ярьж сууна. Түүнчлэн Цөмийн энергийн газар татан буугдсанаар ураны асуудал Уул уурхайн яаманд очих байх. Тэгэхээр энэ чиглэлд туршлага сууж ажилласан Н.Тэгшбаярыг энэ яамны дэд сайдад дэвшүүлсэн ч болохгүй зүйл алга. Учир нь хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг түүнтэй дүйх албан тушаалыг санал болгодог учраас Уул уурхайн дэд сайд болох магадлал өндөр байгаа юм.

Харин хэвлэлийн мэдээлэл дэлгэвэл Хөдөлмөрийн дэд сайдаар тус яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Б.Баттүвшинг, Батлан хамгаалахын дэд сайдаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатарыг дэвшүүлэх тухай яриа бий. Юутай ч жинэхэн ажлын талбарт гүйцэтгэгч хийдэг Дэд сайдуудыг мэдлэгээс гадна туршлагатай залуусыг томилох хэрэгтэй. Хамгийн гол нь хийсэн бүтээсэнтэй, ажлын дадлага туршлагатай залуусыг томилж гэмээнэ энэ хүнд үеийг даван туулахад ихээхэн хэрэг болно.

 

 

А.Гал


URL:

Нэр: Anonymous Огноо: 13 December 2014

Н.Тэгшбаярыг энэ яамны дэд сайдад дэвшүүлсэн ч болохгүй зүйл алга. Учир нь хуулиараа агентлагийг удирдаж байсан албан тушаалтныг түүнтэй дүйх албан тушаалыг санал болгодог учраас.

Нэр: Anonymous Огноо: 13 December 2014

Цөмийн энергийн газрын эрхэм зорилго нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт

малтмал болон атомын энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи

нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах

нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглэн ажилладаг.

Нэр: Тунгаа Огноо: 26 February 2015

Магнай бол хийсэн зүйлтэй хэлэх үгтэй залуу. Харин Тэгшбаярын хувьд бол яаж яваад цөмийн энергийн газрын дарга болчихсон юм бол. Их л зальтай хүндээ.

Сэтгэгдэл бичих