Өдөрт нэг ширхэг 00-н цаас иддэг бүсгүй

19a1fa145d9beed8originalЗарим эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа даршилсан ногоонд дурладаг бол Их Британийн иргэн, 25 настай Жаде Сильвестер 00-н цаас идэх зуршлаа хаяж чадахгүй байгаа ажээ. “Зөөлөн цаас аманд ороод ирэхээр ямар ч амттан идсэнээс илүү сайхан мэдрэмж төрдөг. 00-н цаас эрүүл мэндэд муу гэдгийг мэдэж байгаа ч хаяж чадахгүй байна” хэмээн Жаде ярив. Тэр өдөрт хуйлаастай 00-н цаасыг тэр чигт нь иддэг байна. Түүнийг эмч нар хүнснээс өөр зүйлэнд дурлах эмгэгтэй болсон оношилжээ. Ийм эмгэг туссан хүмүүс талхны үйрмэг, шавар, мөс, шороог ч иддэг гэнэ. Жирэмсэн эмэгтэйчүүд төмрийн дутагдалд ордог учир ямар ч шим тэжээлгүй юмны амтанд ордог гэж “American Dietetic Association”-ийн сэтгүүлд нийтэлсэн байна. Жаде бүсгүйн идсэн цааснууд биед нь сайн шингэхгүй учир хэвлий дэхь хүүхдийн биед наалдах эрсдэлтэй гэж эмч нар сануулжээ.

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих