О.Магнай ажлаа хүлээлгэж өглөө
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дөнгөж сая ажлаа хүлээлгэж өгсөн талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр яг одоо ШӨХТГ-т хэвлэлийн бага хурал хийж байгаа бөгөөд ажлаа хүлээлгэж өгөх болсон шалтгаанаа “Ардчиллыг уландаа гишгэж, дэд сайдын албан тушаалыг наймаалцсан Засгийн газарт ажиллаж чадахгүй” хэмээн тайлбарлав.
ШӨХТГ-ыг удирдаж асан О.Магнай мөн энэ үеэр тус байгууллагыг удирдсан хугацааныхаа ажлыг тайлагнаж байна.
URL:













