Занданшуулсан шарил хэнийх болохыг тогтоожээ

10947359_363699533836625_3329636531577357006_o

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлээд байсан билээ. Уг шарилыг шинжилгээнд өгж хэнийх болохыг нь тогтоох ажил явагдаж байсан.

Тэгвэл энэхүү шарилыг “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Санжжавынх болохыг бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын багийнхан тогтоосон байна. Өнөөдөр ажлын хэсгийн албан ёсны дүгнэлтийг танилцуулах ажээ.

Цорж Санжжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ.“Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжжав нарын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг байсан. Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Гэсэр ламын шавь Цорж Санжжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсон байсан.” хэмээн бурханч лам Г.Пүрэвбат хэллээ.


URL:

Нэр: Монол Огноо: 6 February 2015

Архайнгайнхан будаа болох байхаа учир Нь шvтэнэг зараз гэж байжжжж

Нэр: 1213 Огноо: 8 February 2015

Монголын минь шүтээн энэ их нууцыг зарах гэж байсан гэж бодохоор л уур хүрээд байх юм.

Сэтгэгдэл бичих